|

“Монросцветмет”-ын хөрөнгөөр хувьдаа компани байгуулсан гэгддэг Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болох уу?

tonshuul 2016/11/22 1008 0
 

“Монросцветмет”-ын хөрөнгөөр хувьдаа компани байгуулсан гэгддэг Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болох уу?

 

Дэд сайдын шинэ марафон эхэлж магадгүй байна. Учир нь Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилж бозошгүй байгаа юм. Ямар ч байсан энэ долоо хоногт тус үйлдвэрийн захирал хэн болох нь тодорхой болно гэх мэдээлэл бий.  Мэдээллээс үзэхэд дөрвөн хүний материалыг эцсийн шатанд судалж үзээд Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилох боломжтой гэж үзсэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр уул уурхайн салбартаа хүчин зүтгэнэ гэж бодлого боловсруулах яамны дэд сайдаар суугаад авсан Х.Бадамсүрэн гуай сонгуулиас хойш онцгой ихээр олны анхаарлыг татаад байгаа Эрдэнэтэд ирэх нь хэр зохистой вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Өнөөдрийн тухайд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэнтэй холбоотой асуудал нэлээд бий. Ямартаа л түүнийг Бэрхийн уурхайг хаахад хүргэсэн, хөрөнгө орлогоо худлаа мэдээлсэн гэхчлэн олон асуудалд холбогдож явсан, орон шоронд хүртэл ороход хүргэж байсан талаар нь хэвлэлүүд онцолж бичиж байгаа юм. Тэгвэл бид дэд сайдын нэр холбогдож байсан мэдээллийг илүү тодорхой байдлаар хүргэе. Түүний талаар 2012.03.26-нд umnugovi.mn сайтад нийтлэгдэж байсан мэдээллээс иш татъя. Тодруулбал, Монросцветмет нэгдлийн хөрөнгөөр хувьдаа барилга угсралтын компани байгуулж завшснаас эхлээд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс байж боломгүй доогуур үнээр хийж, 300 мянган долларын хахууль авч байсан үүх түүхтэй хэмээн Х.Бадамсүрэн эрхмийн талаар тэнд өгүүлжээ. Цаашлаад "Шижир алт ХХК”-тай хамтран гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гээд түүний хийсэн хэргүүд ил тод байдаг.

 Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаасан гэх мэтээр ам дамжин яригддаг ч аль шийдвэр нь үнэн гэдгийг хууль хяналтын нэг ч албан тушаалтан батлаагүй. Уг нь дээрх хэргийн шүүх хурал дээр улсын яллагч Х.Бадамсүрэнгийн өмчөөс 3 сая төгрөгийг улсын орлого болгох, чанга дэглэмтэй хорих ангид 7 жил хорих ял оноосон байдаг.” хэмээн өгүүлсэн байгаа юм. Х.Бадамсүрэнгийн холбогдсон удаах хэрэг нь Монголросцветмет нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хамсаатнаар татагдсан явдал. М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг "Нөөцгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдээд Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдахад Х.Бадамсүрэн бас татагдаж мэдүүлэг өгч байв. "М.Ариунбаяр яавч ганцаараа ийм хэрэг хийж чадахгүй. Х.Бадамсүрэн даргын оролцоотойгоор хийсэн.

Бор-Өндөрийн Баргилтын ордыг Х.Бадамсүрэн, М.Ариунбаяр хоёр зарсан. Тэр ордыг авсан хятадууд баяжуулах үйлдвэр барьчихсан, төмрийг өдөр, шөнөгүй урагшаа зөөж байгаа” гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь гэрчилдэг.Х.Бадамсүрэн УИХ-ын гишүүн болоод ч хууль бус зүйлд хутгалдахгүй байж чадсангүй. Сурсан зангаараа Өмнөговь аймгийн Номгон суманд буй хятадуудын ашиглаж байгаа хар тугалгын ордын ойролцоо 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тус орд хүртэл төмөр зам татах зөвшөөрлийг хөөцөлдөж байжээ. Хар тугалганы ордыг Х.Бадамсүрэн урьд нь хятадуудад зуучилж худалдсан. Тэр орд нь дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг лоббидож өөрчлүүлсэн тухай мэдээлэл цацагдсныг Х.Бадамсүрэн үгүйсгээгүй байна” хэмээн бичсэн байдаг.

Тэгэхээр энэ мэт бараан мэдээлэлтэй холбоотой байдаг Х.Бадамсүрэн Эрдэнэтийн захирлаар ирж магадгүй нь ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Санал болгох

Сэтгэгдэл

top