|

Outlaw хамтлагийн Ариук ХУРИМЫН ЗАР дуулгана

zulaa 2016/11/22 901 0

Андын дурсгалд", "Мөсөн хайр", "Зүрхэн тэнгэрийн наран", "Дэлхий хүртэл таниар минь бахархдаг" зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь "Outlaw" хамтлагийг залуус андахгүй сайн мэднэ.

Тиймдээ ч сонсогч фэнүүд нь тус хамтлагаас шинэ уран бүтээл, цаашлаад бие даасан тоглолт хийхийг нь битүүхэн хүлээж байсан. Харин 2012 оноос хойш тоглолт хийгээгүй "Outlaw"-ийн залуус өнгөрсөн хугацаанд уран бүтээлээсээ гадна хувийн амьдралдаа анхаарч явсан бололтой.

Тодруулбал тус хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ буюу Ариук тун удахгүй хуримын зар дуулгах гэнэ. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн ганц охинтой үерхээд багагүй хугацааг үдэж буй юм.

Нэмж дуулгахад "Outlaw" хамтлаг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ 2016 оны арваннэгдүгээр сарын 25-нд "CROCUS Event Hall”-д 19:00 цагт "Love beat" хэмээх бие даасан, 100 хувь амьд тоглолт хийх юм байна.

Тоглолтод Outlaw хамтлагийн 28-32 хит дуу дуулагдах бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 97117733, 97117744

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.


 

Санал болгох

Сэтгэгдэл

top