|

Сингапурын эцэг таалал төгсчээ

namuunaa 2015/03/19 1105 0
Ерөнхий сайд Ли Куан Юг өчигдөр 91 насандаа таалал төгссөн тухай "www.kspr.com” мэдээллээ. Тэрээр өнгөрсөн сарын эхээр уушгины хатгаа авч, эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмнэлэгт хүргэгдсэнийхээ дарааЛи Куан Югийн биеийн байдал эрс муудсан гэж өнөөгийн Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдэгдэж, ард түмнээ сэтгэлийн бэлтгэлтэй байхыг сануулсан билээ.

х

Ли Куан Юг нь 1965 оноос эхлэн Сингапурын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдож, 31 жилийн турш тус улсыг удирдсан юм. Колонийн худалдааны газар байсан Сингапурыг санхүүгийн төв болгож, дэлхийн өрсөлдөхүйц гүрэн болгоход голлох үүргийг гүйцэтгэсэн түүнийг ард түмэн нь "Сингапурын эцэг” хэмээн өргөмжилдөг билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top