|

С.Баяр: Намд атаман хэрэггүй

saikhnaa 2016/12/13 481 0

С.Баяр: Намд атаман хэрэггүй

 

Атаман гэснээс би хэзээ ч атаман байгаагүй, одоо ч биш. Том ч биш, жижиг ч биш. Тэгээд ч намд атаман огт хэрэггүй. Ямар гудамжны бүлэг пацаан, эсвэл Кубань нутгийн казак цэргүүдийг жагсаах гэж байгаа биш.Намд эв нэгдэл, итгэл, зүтгэл гурав хэрэгтэй. Үзэл бодлын, үйл ажиллагааны нэгдэл. Хамтаараа чадна гэсэн итгэл. Зөв зохион байгуулсан олны зүтгэл. Нам дотор том, жижи
г атаманууд тодрохоор яаж балардаг, хоорондоо үзсээр яаж сөхөрдөгийг хажуухнаасаа харлаа. Мөн ганц том атамантай нам ч ахидаггүйг бас үзлээ. Манай намд ганц том атаман гэхээр ойлголт, харьцаа шинэ зууны эхэнд үүсээд эхэлсэн. Одоо бол тийм юм байхгүй. Байхгүй болгох гэж олуулаа зүтгэсэн, хамтын тэр зүтгэл маань ч бүтсэн.

Ner.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top