Сургалтын явцад хөдөө орон нутагт гарч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан "Баталгааны маягт” түүнийг хэрхэн бүртгэж, хяналт тавьж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцсон байна.
Мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан тус газраас мэдүүлэг гаргагч болон төрийн байгууллагын удирдлага, мэдүүлгийг бүртгэж, хянаж, хадгалах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.