|

Цагдаа нар шагчидтай тэмцэхийн тулд 24 цагийн дэлгүүр нээх саналтай байна

zulaa 2017/01/11 709 0

Цагдаа нар шагчидтай тэмцэхийн тулд 24 цагийн дэлгүүр нээх саналтай байна

 

Орхон аймагт архи согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг 467 аж ахуйн нэгж байдаг. Энэ нь аймгийн хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт аж. Гэхдээ эдгээр дэлгүүрүүд шөнийн 00 цагаас үйл ажиллагаагаа зогсоодогтой холбоотойгоор иргэд гар дээрээс хэд дахин өндөр үнээр архи худалдан авч байгаа.

Тиймээс архи согтууруулах ундааг хууль бусаар үнэ нэмэгдүүлэн зардаг зөрчлийг таслан зогсоох хүрээнд Орхон аймагт 24 цагийн дэлгүүр 1-2 -ыг ажиллуулах хэрэгтэй гэсэн саналыг аймгийн цагдаагийн газраас гаргажээ. Ингэснээр архи согтууруулах ундааг хууль бусаар өндөр үнээр худалддаг зөрчил арилна хэмээн үзжээ.

Т.Бэх

Санал болгох

Сэтгэгдэл

top