|

ОРХОН АЙМАГ 2016 ОНЫ ШИЛДЭГ АЙМГААР ТОДОРЛОО

saikhnaa 2017/01/19 566 0

ОРХОН АЙМАГ 2016 ОНЫ ШИЛДЭГ АЙМГААР ТОДОРЛОО

 

Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо  www.bestofmongolia.mn сайт  хамтран 2016 оны 12 дугаар сарын 10-31-ний өдрийг дуустал олон нийтээс санал асуулга явуулж  "BEST OF MONGOLIA 2016”-ын шилдгээр Орхон аймаг тодорлоо.  Цахимаар явуулсан  санал асуулгаар давхардсан тоогоор 1.3 сая хүн хандаж, 500 мянга орчим санал өгч 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр санал авсан 66 байгууллага шилдгээр шалгарч, батламжаа гардан авлаа. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй эл арга хэмжээнд Орхон аймаг анх удаа шалгарч "BEST OF MONGOLIA 2016” номинацийн батламжийг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ТЗУХ-ийн дарга  Ш.Ганболд, ХШҮДАХ-ийн дарга М.Жанболат нар гардаж авлаа.  "BEST OF MONGOLIA-2016” төсөл нь шууд хэрэглэгч, олон нийтээс үнэлгээ авдагаараа онцлог бөгөөд жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа томоохон төслүүдийн нэг юм.  

Мэдээллийн төв

http://erdenet.mn/medee/d/170100033

Санал болгох

Сэтгэгдэл

top