Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг хурлын байгууллагуудын бодлого шийдвэрт тусгуулах зорилгоор олон талт ажил зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 27-ны 09:00 цагт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мягмарсүрэн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлуудыг хүлээн авч тэдний санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр гол төлөв сургуулийн ажиллах орчинг сайжруулах , инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөлийн асуудлаар санал гарч байлаа. Орхон аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
эх сурвалж: erdenet.mn