Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2016 оны жилийн эцсийн байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна. Шалгалтыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хуульзүйн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж буй юм.
Шалгалт нь үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, авлага, өглөгийн дүн, худалдан авалт, гэрээ хэлцлийн үр дүн зэрэг чиглэлээр хийгдэнэ.
Цаашид Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт оруулахаар төлөвлөж байгаа. Хамтарсан томоохон шалгалтаар эдийн засаг, санхүүгийн зөрчил, маргаантай байгаа асуудлуудад нэгдсэн дүгнэлт өгөх зорилготой юм.
http://www.shuud.mn/content/read/479546.htm