|

Гавьяат жүжигчин Б.Сарантуяа фэнүүдээ "Мөнгөн шөнө"-д урилаа

bayaraa 2015/01/06 5340 797

Гавьяат жүжигчин Б.Сарантуяа фэнүүдээ "Мөнгөн шөнө"-д урилаа Нийтийн болон рок, поп дуучдаас хамгийн олон шинэ жилийн сэдэвтэй дуутай нь Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин

 Б.Сарантуяа гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй биз. Нэг цомог болох хэмжээний дуутай тэрээр "Шинэ жилийн бэлэг" нэртэй шинэхэн цомгоо өлгийдөж аваад удаагүй байгаа билээ. "Шинэ жилийн шөнө сайхан", "Шинэ жил манайд ирлээ", "Цагаан шөнө" зэрэг дууг багтаасан уг цомгийн баяраа тэрээр энэ сарын 23-нд хийх гэж байна. "Монет" ресторанд болох VIP тоглолтоо Б.Сарантуяа гавьяат "Мөнгөн шөнө" хэмээн нэрлэжээ. Амьд хөгжмийн хамтлагтай дуулдаг уг тоглолт хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ удаа шинэ цомгийн баяртай давхцаж буй гэдгээрээ онцлогтой.

Гавьяат жүжигчин Б.Сарантуяагаас тоглолтын талаар тодруулахад "Энэ жилийн тоглолт маш гоё болно гэдэгт итгэлтэй байна. Миний тоглолтод ирэх хүмүүс өөрийнхөө хамгийн гоё, тансаг хувцсаа өмсч ирэхийгуриалъя. Учир нь, энэ бол та бидний шинэ жилийн баяр байх юм. Та бүхэнд гарын бэлгээ гардуулж, азтан шалгаруулахаа ч мартахгүй. Тоглолтын бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Одоо зөвхөн тоглолт өдрөө л хүлээж байна. Анхны тоглолтод би ганцаараа амьд хөгжимтэй дуулж байсан. Харин энэ удаа амьд хөгжмийн хамтлаг, мөн шинэ жилийн тухай дуу дуулдаг хэд хэдэн дуучин ирж бидэнтэй баяраа хуваалцана" хэмээн ярив..

 

Б.Зул /Үндэсний шуудан/

Санал болгох

Сэтгэгдэл

top