|

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

saikhnaa 2017/03/14 816 0

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

 

Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт хотод харилцан туршлага судлах уулзалтыг хийлээ.

Түүнчлэн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК, Монгол Америкийн хамтарсан Эрдмин ХХК болон загвар бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Манай аймгийн хувьд ХАРИУЦЛАГАТАЙ уул уурхайг хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болж байна.

Тиймээс томоохон уурхайнуудаас туршлага судалж орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, ажлын байр, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн туршлага судалж орон нутагт хариуцлагатай уурхайг хөгжүүлэхээс гадна Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтран ажиллах бүхий л боломжийг ярилцлаа.

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх "Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан 20-оос доошгүй үйлдвэрийг байгуулахад улсын хэмжээнд ЗАГВАР болсон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

Аймаг орон нутгийн онцлогоос хамаарч ирэх жилүүдэд Өмнөговьчуудад үр өгөөжөө өгч ард иргэдийн амьдрал ахуйд ахиц дэвшил гарахуйц шилдэг үйлдвэрүүдийг байгуулах бүрэн боломж байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

 

Санал болгох

Сэтгэгдэл

top