|

Рио Тинто манай тэргүүн хатагтайн ТББ-д зориулж 2.5 тэрбумын хандив босгосон нь БУЯН л бодсон хэрэг үү?

saikhnaa 2017/03/17 705 0

Рио Тинто манай  тэргүүн хатагтайн ТББ-д зориулж 2.5 тэрбумын хандив босгосон нь БУЯН л бодсон хэрэг үү?

 

Гишүүн асан  Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсаныхаа дараа өөрөө тэр асуудлаараа АТГ-т тайлбар өгөөд байгаа. Одоогоор АТГ-аас Ерөнхийлөгчийг шалгана барина гэсэн ямар ч мэдээлэл гараагүй. Ер нь шалгах уу гэдэг нь хамгийн гол анхаарал татсан асуудал л даа.  Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагад шалгуулах үндэслэлүүдээ гаргаж тавьсны дотор Ерөнхийлөгч болоод Рио Тинто гэсэн хоршилын асуудал байгаа. Г.Уянгын хэлээд буй 12 үндэслэлийн гурав нь Рио Тинтотйо холбоотой байна. Тодруулбал:

-Ерөнхийлөгч Рио Тинто компаниас байр авсан нь авилгын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос 7 тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюу толгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.

-2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авилга байж болох талтай.

-Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна гэжээ.

Тэгэхээр Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг нэг л мэдсэн Фрийдландаас авчихсан байсан Рио Тинтотой Ерөнхийлөгч ямар холбоотой вэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй болж байна.

Түүнчлэн Рио Тинто компаниас  тэргүүн хатагтайн ТББ-д зориулж босгосон хандивын 2.5 тэрбум төгрөгийн зарцуулалтад анхаарал хандуулах нь цаг үрсэн асуудал биш байх гэж найдна.

  Рио Тинто компани тэргүүн хатагтайн ТББ-д зориулж, 3 сая хүртэлх ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг зохион байгуулсан талаарх мэдээллийг хүргэе.

2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо болсон Дэлхийн улс орнуудын Тэргүүн хатагтай нарын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг жил тутмын хандивын арга хэмжээнд оролцож 1800 төлөөлөгчдөд хандан үг хэлсэн аж.

C.U.R.E төслийн арга хэмжээний хүрээнд хийгдсэн энэхүү хандивын үеэр 1500 гаруй чек цугларсан бөгөөд энэ хандиваа Монгол улсад өгсөн байна. /Зарим хэвлэлд 2,5 тэрбум төгрөг гэж мэдээлсэн/. Мөн C.U.R.E төслийн энэ удаагийн хандивыг үйл ажиллагааг Рио Тинто ивээн тэтгэсэн байдаг юм. Тийм ч учраас Oюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, Рио Тинто компанийн суурин төлөөлөгч Камерон МакРэй "C U R E төслийн арга хэмжээг ивээн тэтгэж, Тэргүүн хатагтайн зүгээс АНУ-д хүрэлцэн ирж үг хэлэхэд дэмжлэг үзүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ. C.U.R.E төслийн талаар танилцуулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор чухал шаардлагатай эмнэлгийн хэсэгсэл, тоног төхөөрөмжөөр дэлхийн улс орнуудыг хангах үйл ажиллагаа явуулдаг буяны төсөл юм.

Тэгэхээр Тэргүүн хатагтайн ТББ тэрхүү хандивын хүрээнд цуглуулсан мөнгөө хэрхэн зарцуулснаас гадна Ерөнхийлөгчийн гэргийн ТББ-д Оюутолгойн хөрөнгө оруулагчид ийн найр тавьсан нь араасаа ашиг сонирхол дагуулсан асуудал мөн үү гэдэг нь анхаарал татаж буй юм.

Эх сурвалж: Э.Богема, Шуурхай.мн

 

Санал болгох

Сэтгэгдэл

top