|

Мэргэжлийн боксчинг ялах хүнд Японы сайт $90,000-ыг амлажээ

saikhnaa 2017/04/10 611 0

Мэргэжлийн боксчинг ялах хүнд Японы сайт $90,000-ыг амлажээ

 

Японы онлайн стриминг үйлчилгээний Abema TV сайт мэргэжлийн боксчин Камеда Кокитой тулалдаж ялсан хүнд 10 сая иен буюу $90,000 орчмыг төлөхөө зарлажээ.

 

Нэг жилийн ой нь болж байгаа тус сайт "Хэрвээ чи Кокиг ялбал 10 сая иен авна” гэсэн зарлал гаргасан байна.

Коки нь 2010 онд Дэлхийн Боксын Холбооны (WBA) хагас хөнгөн жингийн аварга, 2009 онд Дэлхийн Боксын Зөвлөлийн (WBC) хөнгөн жингийн аварга тус тус болж байжээ. Сайтынхан Кокитай хийх тулааныг тавдугаар сарын 7-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Кокитай тулалдах хүнд үндэс угсаа, ажил мэргэжил, нас, хүйс, арьсны өнгө, боксын туршлага чадвар гээд ямар ч шаардлага тавихгүй гэнэ. Зөвхөн 175 см-ээс доош өндөртэй, 70 кг-аас ихгүй жинтэй байх ёстой ажээ.

Коки "Бокс бол намайг амьд байгааг мэдрүүлдэг ганц зүйл. Би зугтахгүй, нуугдахгүй. Намайг ялаад 10 сая иен авах хэн ч байсан хүрээд ир” гэж ярьсан байна.

Шоу тулаанд орохыг хүссэн хүмүүс нэр, нас, гэрийн хаяг, ажил, өндөр, жин, гэрэл зураг, тулаанд орох болсон шалтгаанаа бичээд kameda1000man@abema.tv хаягаар явуулах ёстой гэнэ.

Эх сурвалж: Korea Times

Санал болгох

Сэтгэгдэл

top