|

Афганистанд армийн хуаран дайралтад өртжээ

saikhnaa 2017/04/24 638 0

Афганистанд армийн хуаран дайралтад өртжээ

 

Афганистаны армийн 22-нд мэдэгдсэнээр, зэвсэгт этгээд 21-нд засгийн газрын армийн умард нутгийн Балх мужийн төв Мазари-Шариф хот дахь хуаранг дайрч, наанадаж 135 хүний амийг хөнөөж, 60 гаруй хүнийг шархдуулжээ.

Афганистаны армийн нэрээ нууцалсан албаны хүний хэлэхээр, мөн өдөр Мазари-Шариф хотын цэргийн хуаран дахь лалын сүм болон хоолны газар дайралтад өртсөн бөгөөд тухайн үед цэргүүд мөргөл үйлдэж, олонх хүмүүс нь ямар ч бэлтгэл сэрэмжгүй байсан аж.

Мазари-Шариф бол Афганистаны умард нутгийн чухал суурин байж, Кабул хотоос 300 километр зайтай байдаг бол тус хотод байрлаа цэргийн хуаран бол умард нутаг дахь цэрэг армийн хамгийн дээд командлалын төв болох юм.

\Д.Хүчитбаатар\

Эх сурвалж: ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

top