|

Р.Бурмаа: Гишүүнээсээ түдгэлзэж, өргөдлөө өгөөгүй

bayaraa 2015/01/06 1156 76

Р.Бурмаа: Гишүүнээсээ түдгэлзэж, өргөдлөө өгөөгүй 	 		 УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа гишүүнээсээ түдгэлзэж өргөдлөө өгсөн гэх мэдээлэл цацагдаад байна. Түүний оронд жагсаалтад эрэмбэлэгдсэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ орж ирэх нь гэх болов.

Энэ талаар түүнээс өөрөөс нь тодруулахад "Би УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, өргөдлөө өгсөн зүйл байхгүй. Ерөнхийлөгчөөс Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн мэдүүлвэл хамгийн түрүүнд дэмжиж ажиллана гэдэг байр суурин дээр байгаа. Түүнээс биш одоо өргөдлөө өгнө гэж хэлээгүй” гэдэг байр суурийг илэрхийллээ. Түүний хувьд намаас нь жил хагасын хугацаа үлдчихээд байхад гишүүнээсээ татгалзах хэрэггүй гэж хэлсэн байна. Мөн түүний оронд орж ирэх Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ ч хүртэл үлдэж байгаа хугацаандаа гишүүнийхээ ажлыг үргэлжлүүлэн хий гэж зөвлөсөн байна.

Иймд УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байх хууль эрх зүйн орчин байгаа учир одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу явна гэсэн юм. Харин гишүүнээсээ татгалзах өргөдөл өгсөн гэх мэдээллийг тэрээр үгүйсгэлээ.

Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

top