|

С.Мөнхбат аваргын пээдгэр зангаас болж фэн нь уруулаа сэт цохиулав уу?

saikhnaa 2017/05/05 879 0

 

Олны танил хүмүүс олноор үйлчлүүлдэг "Минт” бааранд хэрэг зөрчил гарсан тухай мэдээлэл нэг бус удаа хэвлэлээр гарч байсан. Тэгвэл дахиад нэг мэдээлэл байгаа нь залуу аварга С.Мөнхбаттай холбоотой юм. Бөхийн хорхойтон нэгэн С.Мөнхбат аваргатай  гар барих гэсэн биш "бие хамгаалагч” залуусд нь зодуулж уруулаа сэт цохиулсан тухай мэдээлэл tonshuul.mn сайтад нийтлэгджээ. Бөхөд хайртай сэтгэлдээ хөтлөгдөн, хүндэлдэг аваргатайгаа гар барих гээд уруулаа сэтлүүлсэн хохирогч болсон явдлын тухай мэдүүлэхдээ "…тухайн үед Мөнхбат аваргатай гар барих гэсэн чинь хажуу талаас нэг том биетэй залуу ирээд түлхээд ойртуулахгүй байхаар нь "чамтай гар барих гээгүй хүндэлж явдаг бөхтэйгөө гар барих гэж байна” гэсэн. Баарнаас гарахаас өмнө нойлын өрөөнд бие засаж байхад нөгөө өндөр залуу өөр нэг залуугийн хамт араас орж ирээд нүүр рүү хоёр удаа цохисон. Хамт явж байсан жижиг залуу бид хоёрыг салгах гээд дундуур орж ирээд намайг өшиглөөд гараараа цохиж эхэлсэн. Жижиг биетэй залуутай нь ноцолдоод доошоо тонгойсон байх үед том биетэй нь нүүр гуя руу зургаан удаа өшиглөсөн. Би тэр залуугийн араас гараад цагдаад дуудлага өгөхөд машиндаа суугаад зугтаачихсан. Тухайн залуучуудтай маргалдсан зүйл байхгүй. Мөнхбат аваргатай гар барих гээд очиход хажуу талаас түлхэж холдуулаад байхаар нь чамд хамаагүй гэж хэлсэн. Үүнээс болж намайг зодсон байх…” хэмээсэн бол  хохирогчийн эхнэр мөн хэрэг явдлын талаар хэлэхдээ "….Бааранд бүжиглэж байгаад нойлын өрөө рүү явах замдаа бөхтэй таарсан. Энэ үед бөхийг хүмүүс тойроод зогссон байсан. Тэдний дунд манай нөхөр ч бас зогсож байсан. Тэгсэн өндөр биетэй залуу гарч ирээд бие хамгаалагч нь юм шиг хүмүүсийг цааш нь болгоод "явцгаа” гээд нөхрийн хавирга орчим нь тохойлдоод түлхээд байхаар нь "чи яагаад зүгээр зогсож байгаа хүнийг түлхээд байгаа юм бэ” гэсэн чинь намайг сонсохгүй байсан. Нөхөр "чамтай гар барих гэж ирээгүй, хүндэлдэг бөхтэйгээ гар барьчихаад явлаа” гэж хэлсэн.Тэрнээс хойш жаахан бүжиглэж байгаад явах гээд гарахад манай нөхөр "бие засаад ирье” гэж хэлээд нойлын өрөө рүү яваад гарч ирэхдээ зодуулсан байсан. Ингээд камерын бичлэгийг үзэхэд манай нөхрийг үүдэнд "цаашаа бай” гэсэн байдалтай түлхсэн, залуу өөр нэг залуугийн хамт зодож байгаа бичлэг байсан. Манай нөхрийн уруул нь сэтэрсэн. Эмнэлэгт  үзүүлэхэд хамрын яс нь хугарсан, хацрын орчим цөмөрсөн байна гэсэн” гэсэн байна.

С.Мөнхбат аваргын тухайд хохирогчийг согтуу бас агсан тавих маягтай болохоор нь гар бариагүй гэжээ. Шалаад байхаар нь гар барьтал зуурчаад тавихгүй байсан гэнэ.  Үнэндээ бол С.Мөнхбат аваргын ихэрхүү том зангаас болоод хохирогч зодуулсан харагдаж байгаа юм. Хэрэвзээ өөрийг нь хүндэтгэдэгээ хэлээд хүндлээд гар барья гэж буй хүнтэй хүн шиг харилцсан бол ийм юм болохгүй баймаар.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top