|

Өрсөлдөх чадварын судалгаанд Орхон аймаг тэргүүлжээ

saikhnaa 2017/05/12 788 0

Өрсөлдөх чадварын судалгаанд Орхон аймаг тэргүүлжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г 2012 оноос эхлэн гаргаж эхэлсэн. Тав дахь жилдээ гаргасан уг судалгаагаар Орохн аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ.

 

Тус төвөөс гаргасан 2016 оны  өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг нэгдүгээрт жагсаж,  Говь-Алтай аймаг 21 дүгээр байранд жагссан байна. Жагсаалтын эхний байруудад Өмнөговь, Дархан-Уул, Төв зэрэг аймгууд орсон байна. Харин сүүлийн байруудад Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмблэгджээ.

 

Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашиглажээ.

 

Г.Тэгшсүрэн

http://www.shuud.mn/content/read/483096.htm

 

Өрсөлдөх чадварын судалгаанд Орхон аймаг тэргүүлжээ

 

Санал болгох

Сэтгэгдэл

top