|

УЛСЫН ХЭМЖЭЭНД МАЛ ТӨЛЛӨЛТ 74.5 ХУВЬТАЙ БАЙНА

saikhnaa 2017/05/20 627 0

УЛСЫН ХЭМЖЭЭНД МАЛ ТӨЛЛӨЛТ 74.5 ХУВЬТАЙ БАЙНА

Энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийт хээлтэгчийн 74.5 хувь буюу  19.5 сая хээлтэгч төллөжээ. Тодруулбал, 19.2 сая төл төллөж, гарсан төлийн 98.0 хувь нь бойжиж байна. Үүнээс  50.8 мянган ботго, 394.2 мянган унага, 742.0 мянган тугал, 10.0 сая хурга, 8.3 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 900.0 мянгаар нэмэгджээ.

Мал хорогдлын хувьд  улсын хэмжээнд 459.6 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.75 хувийг эзэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top