|

"Yahoo" компанийн хувьцаа эзэмшигчид тус компанийн үндсэн актив хөрөнгийг 4,48 тэрбум доллароор зарахыг дэмжлээ

tonshuul 2017/06/09 660 0
 
 "Yahoo" компанийн хувьцаа эзэмшигчид тус компанийн үндсэн актив хөрөнгийг 4,48 тэрбум доллароор зарахыг дэмжлээ
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн "Yahoo” интернет компанийн хувьцаа эзэмшигчид тус компанийн актив хөрөнгийн үндсэн хэсгийг мэдээлэл харилцааны ндсэн хэсгийг мэдээлэл харилцааны "Verizon” корпорацид 4,48 тэрбум доллароор зарахыг дэмжжээ. Энэ тухай "Business insider” онлайн порталд мэдээллээ.
 
"Yahoo”-ийнхны үзэж байгаагаар тус хэлцлийг энэ оны 6 дугаар сарын 13-нд дуусгах ажээ. Тус компани өөрийн үндсэн интернет бизнес, түүний дотор хайлтын систем, цахим шуудан, мэдээний алба зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хөрөнгөө зарж байгаа юм.
 
Өнгөрсөн оны 7 дугаар сард зарлаж байсан хэлцлийг "Yahoo” компани энэ оны эхний улиралд хийж дуусгана гэж тооцоолж байсан юм. гэсэн хэдий ч энэ үйл явц хоёр томоохон хакерын халдлага гарснаас үүдэн дэгдсэн дуулианаас болоод сунжирчээ. "Verizon” корпорац 1,5 тэрбум гаруй хэрэглэгчдийн мэдээлэл хулгайд алдагдахад хүргэсэн хакерын халдлагын хор хохирол, мөн уг халдлага "Yahoo”-ийн санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлсөн талаарх бүрэн мэдээлэл авах шаардлагатай гэж мэдэгдэж байсан юм.
 
Өмнө нь  мэдээлж байснаар, компаниа зарсны дараа "Yahoo” компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Марисса Майер захирлуудын зөвлөлөөс гарах юм. Компанийн нэрийг нь өөрчлөн "Altaba” гэж нэрлэх ба түүний захирлуудын зөвлөлд таван гишүүн нь үлдэх аж. Гэрээ ёсоор тус компани Хятадын "Alibaba Group”-ын багц хувьцаа болон өөрийн патентуудын нэг хэсгийг нь хэвээр эзэмших ажээ.
 
"Yahoo” компани анх 2004 онд үүсэн байгуулагдсан Америкийн компани бөгөөд тус компанийн төв байр нь Калифорни муж улсын Саннивейл хотод байдаг байна.
 
"Verizon” корпорац нь АНУ-ын харилцаа холбооны томоохон компанийн нэг бөгөөд 1983 онд үүсэн байгуулагджээ. Тус компанийн төв байр Нью-йорк хотод байрладаг байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top