|

Орхон аймгийн нэг багт улсын дунджаас 2 дахин хүн ам ноогдож байна

zulaa 2017/06/12 652 0

Орхон аймгийн нэг багт улсын дунджаас 2 дахин хүн ам ноогдож байна

 

"Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгаас 84.5 сая төгрөг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд багийн Засаг дарга болон ИНХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж, багийн ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлж тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт дэвшүүлжээ.

 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан,  олон нийтийн оролцоог хангасан байх зарчим баримтлах ажээ.

 "Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр батлах үндэслэл нь Орхон аймагт хүн амын тоо нэмэгдэж алслагдсан багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилготой юм. Тухайлбал, 2016 онд Орхон аймгийн хүн ам  101.9 мянга, өрхийн тоо 28.2 мянгад хүрсэн нь 2015 онтой харьцуулахад хүн ам 3.2 хувиар, өрхийн тоо 0.4 хувиар өссөн байна. 

Нийт 24 багийн 21 нь Баян-Өндөр суманд, үлдсэн нь Жаргалант суманд харьяалагддаг юм. Улсын хэмжээнд нэг багт 554 өрх, 1985 хүн ам ноогдож байхад Орхон аймагт нэг багт дунджаар 1175 өрх, 4246  хүн ам ноогдож байгаа нь улсын дунджаас 2.1 дахин их байгаа юм. Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ.

www.erdenet.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top