|

Энэ өдрийн зурхай /2017.06.30/

munkhbat 2017/06/30 594 0

Энэ өдрийн зурхай /2017.06.30/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 7. Сугар гараг. Харцага одтой, Нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр.

                          Барилдлага: Үл тохирох 
                          Шүтэн барилдлага: Төрөхүй 
                          Суудал: Гал

Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулах, өв залгамжлахтай холбоотой асуудлуудыг амжилттай шийдэх өдөр. Ирж буй ажил хэргийн саналуудад хариуг нь түргэн өг. Олонхи нь таны эрх ашигт нийцнэ. Шаардлагатай гэж үзвэл бичиг баримтаа бүрдүүл.


ҮХЭР (4/20-5/20)

Албан тушаалын шатаар амжилттай өгсөж цалин хөлс ч муугүй авна. Бусад зүйлсийн адилаар мөнгөний асуудалд ч нямбай хандана. Хөрөнгөө найдвартай, аюулгүй төсөлд оруул. Өндөр ашгийн хойноос хөөцөлдөх, янз бүрийн дамын наймаа, заль мэх бүхий үйл ажиллагаанд оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр хайр сэтгэлд чинь саад учраад байна. Бизнестээ эсвэл ажилдаа бага зэрэг заль гаргах хэрэгтэй. Та амар хялбар замаар мөнгө олох хэрэггүй. Байр суурин дээрээ хатуу зогс. Улиг бололгүй, тууштайгаар, өөрийнхөө зөвийг итгүүл. Аж ахуйн үйл явдал битгий өрнүүл. Таны зарим саналыг хүмүүс өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар хүлээн авахгүй нь бололтой. Түүнийг бага зэрэг хугацаанд дарж байгаад, жаахан шинэчлээд ямар нэг онгой зүйл мэт танилцуул.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Чухал сонирхолтой зүйлээрээ хичээллэх боломж олдоно. Манлайлах, зориг тэвчээр, биеэ даасан байдал, өөртөө анхаарал тавих, нэрд гарах боломж гарч ирнэ. Өнгөрснийг бүү дурс. Та эрхэм чанараа эргүүлэн олж авч чадна. Илүү хүчтэй бай.


АРСЛАН (7/23-8/22)   

Тааламжтай өдөр. Шинэ ажил төрөл эхлэх уулзалт явуулахад тохиромжтой. Нэг бүрчилсэн уулзалтанд таатай байна. Ажлын арга хэлбэрээ өөрчлөхөд боломж гарч магадгүй. Хүсэл чинь биелэнэ. Бодсон зүйлдээ авьяас билэгээ гаргахад үр дүнтэй байна. Алдаа, санхүүгийн алдагдал, түнш болон дор ажиллагсадын муу явуулга ил болно.


ОХИН (8/23-9/22)

Сэтгэл санаа тогтвортой. Эрч хүч дүүрэн байгаа тул ямар ч саад тотгорыг даван туулж чадна. Таны ололт амжилт, эсвэл таагүй явдлуудтай холбоотой урт удаан хугацааны зовлонтой нөхцөл байдлыг таслан зогсоо. Шүүхтэй холбоотой асуудлууд таны талд шийдэгдэнэ. Урьдын айдсуудтайгаа эвлэрэх оролдлого хий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдрийн үдээс өмнө та сөрөг үйл явдалтай тулгарна. Тиймээс, амжиж чухал ажлаа шийдэж, хэрэгтэй хэлэлцээрээ хийхийг хичээ. Үдээс хойш одоогийн зорилго илүү том ажил хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болно. Таны ажил бусдад ч гэсэн ашигтай гэдэгт итгэлтэй бай. Эс тэгвээс та ганцаараа хүч хүрэхгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Төөрөлдөж, андуурах өдөр. Та илт хуурмаг зүйлийг ч үнэн хэмээн хүлээж авч мэднэ. Та мөрийтэй тоглоом бүү тогло. Хичнээн тааламжтай байсан ч шинэ танилаа жинхэнэ том дурлал хэмээн бодсоны хэрэггүй. Удаан хугацааны захиалга авч чадна. Хүссэндээ хүрэхийн тул бүх хүчээ дайчил.


НУМ (11/22-12/21)

Хүссэн зорилгодоо хүрэхээр уйгагүй хөдөлмөрлөх өдөр. Үүнээс бүрмөсөн татгалзвал зөвхөн хүч төдийгүй эд хөрөнгөө ч хадгалж чадна. Энэ цаг үед танд юу хэрэгтэй, үнэтэй болохыг сонго. Чадахгүй бол дотны нөхөддөө ханд.


МАТАР (12/22-1/19)

Хувь заяа таныг дахин сорино. Амьдралын эрч хүч доогуур байх нь таны ажилд нөлөөлөн, уур цухлыг хүргэнэ. Шүүмж сонсох нь байдлыг улам муутгах боловч таны туршлагатай, бодит хандлага, туйлбартай занчанар тань байдлыг хэвийн болгоход тусална.


ХУМХ (1/20-2/18)

Хосуудын харилцан ойлголцолд таагүй өдөр. Байдлыг тайлбарлахын тулд сэтгэл санааны ба эв зүйгүй байдал хосуудын харьцааг хүндрүүлнэ. Хэрвээ та иймэрхүү байдлаар биеэ авч явбал өөрийн хамгийн үнэт чанар болох чин сэтгэлээ алдана. Үүнгүйгээр дотны харьцаа тогтоох боломжгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр энэ он дуустал үргэлжлэх амжилт ирнэ. Та сэтгэл ханаж зогсолт хийлгүй улам их ажил амжуулахын төлөө зүтгэ. Тэгвэл улам л арвин ургац хураах болно. Бясалгалд сонирхол төрж магадгүй. Иогоор хичээллэх, загасанд явахад сайн.


Санал болгох

Сэтгэгдэл

top