БААСАН, 2015 ОНЫ 05 САРЫН 08
ХОНЬ - (3/21-4/19)
Идэвхгүй, хэцүү өдөр. Зорилгодоо хүрэх ба таагүй явдлуудаас зайлсхийхийн тулд хүч анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөе. Албан тушаал ахих тухай бодох тийм ч тохиромжтой өдөр биш. Өнөөдөр ажил дээрээ туйлын анхаарал болгоомжтой бай. Танихгүй хүмүүсийн зүгээс түрэмгий зан гаргах магадлал өндөр байна. Оройдоо ядарч сульдана. Энэ орой хамгийн дотны найзындаа зочил.

ҮХЭР - (4/20-5/20)
Удирдах албан тушаал хашдаг бол өөрийн гоёл болон өмсөж буй хувцсандаа анхаарал хандуулж, хэт дэгжин, олны анхаарал татсан хувцаснаас татгалзаарай. Хажуу ордныхоо хүнтэй танилцаж магадгүй. Энэ хайрын зууч нь танай хөрш эсвэл нэг ангийн хүн чинь байна. Шинэ мэдрэмжээ бүү эсэргүүц. Сарын дунд хүртэл хайр дурлал таны анхаарлын төвд байна. Энэ өдөр маргаан гарвал чемоданаа шууд янзлах хэрэггүй, сайн бод, бүхнийг зохицуулах боломж байх магадгүй.

ИХЭР - (5/21-6/21)
3vpx сэтгэлийн харьцаанд Ихрийнхэн өнөөдөр онцгой аз хийморьтой байна. Энэ өдрийн эхлэлийг гэр бүлийнхэнтэйгээ угт. Эмчийн зааврыг ягштал баримтал. Зорилго төлөвлөгөө хүссэн амжилтад хүргэхгүй. Янз бүрийн ажиллагаанд, хэлэлцээр хийх, хурим хийхэд тохирохгүй өдөр. Одод хамтын ажлаас зайлсхийхийг зөвлөж байна. Нууц муу санаатнуудын байдал, хэл амнаас болж таагүй зүйл болно. Урт хугацааны аялалд гарах, шинэ зүйл сонирхох, олонтой харьцах, хайрлаж дурлах, уран бүтээл туурвихад таатай өдөр.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ганц бие Хумхынхан хайр дурлалтайгаа учирна эсвэл хуримаа хийнэ. Олон гэр бүлд удахгүй мэндлэх шинэ хүний тухай яриа өрнөнө. Гэр бүлээ өргөсгөх, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад таатай. Гэнэтийн сэтгэл хөөрлөө хазаарлахгүй бол хариу түрэмгийлэлд өртөх магадлал өндөр. Жирийн нэгэн маргаанаас болж том шуугиан дэгдэж болох учир анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг зөвлөж байна.

АРСЛАН - (7/23-8/22)
Таныг шалгах өдөр. Таны бүх амьдрал алган дээр.тань байгаа мэт байна. Таны амьдралын хамгийн чухал нь юу болох, чухал бус нь юу болохыг та мэдэх болно. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Амандаа орсон шар тосыг хэлээрээ бүү түлх. Ингэж чадвал хөнгөн хуумгай үйл явдлаас зайлсхийж чадна.

ОХИН - (8/23-9/22)
Зөрчилдөөнтэй өдөр. Зусар бялдууч, худал хуурмаг амлалт, хоосон найдварын өдөр. Амбиц, нэр төр хөөцөлдөх явдалд сэтгэл санаагаа бүү автуул. Харилцан буулт хийхийг шаардсан хүндрэл тулгарах магадлалтай. Яг өнөөдөр ийм хүндрэлийн нэгийг шийдвэрлэх болно. Харилцаа холбоогоо эрс багасгаж, тохиолдлын танилуудаас татгалз. Олон хүнтэй танилцах нь таагүй үр дагавар дагуулж мэднэ. Янз бүрийн алдаа, үл ойлголцол гарч мэднэ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ажил дээр чинь асуудал гарч таныг зовоохоос гадна таны амьдралын хэв маягт нөлөөлөх болно. Одоо л энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой үе. Хэрвээ та хүүхэдтэй бол тэднийхээ талаар бодож, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Хосууд ч мөн харилцаандаа анхаарал тавьж оройг хамтдаа өнгөрөөн юу бодож яваагаа бие биедээ хэлэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа нэлээд хэлбэлзэлтэй байх хэдий ч сарны нөлөөгөөр гайхалтай романтик үдшийг өнгөрөөх болно.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Номын болон бичгийн ажил хийдэг хилэнцийнхнийг таатай байдал хүлээж байна. Учир нь таны санаандгүй хэлсэн зүйл хүний сэтгэлийн мухарт очиж тэд ухаарлыг олж авсан байна. Таны дур хүсэл хамгийн идэвхтэй байж таны дур булаам идэвхтэй байдал тань буурах болно. Дотны хүний гомдол дээд цэгтээ хүрч хэрүүл маргаан гарна. Үдэш хойш хүрээлэн буй хүмүүсийн харьцаа хэвэндээ орох болно. Таны хажууд байгаа хэн нэгэн таны хайр халамж, энхрийллийг санаж, далдын ямар нэгэн увдисаар далласаар байна.

НУМ - (11/22-12/21)
Олон зүйл төлөвлөх боловч ажил хийх сонирхол алга. Залхуу хүрнэ. Гэр бүлийн ажил хэрэг бүтэмжтэй. Засвар болон барилгын ажил хий. Их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж баярын үдшүүдийг хамтдаа өнгөрөөж шинэ өдрийг угтана. Хэн бүхний сэтгэлийг татах байдал тань амжилтад хүрэх замд тохиолдох саад тотгор, хүндрэл бэрхшээлийг давахад тусална. Эрүүл мэнддээ анхаарал тавьж азгүй тохиолдлоос болгоомжил. Цусны өвчин, шарх авч магадгүй байна.

МАТАР - (12/22-1/19)
Төлөвлөгөө, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, шинэ газар нүүж суурьшихад таатай өдөр. Олонх матрын эртний мөрөөдөл биелэх магадлалтай. Найз нөхөд санаа нэгтнүүд үнэлж барамгүй тусламж үзүүлнэ. Сэтгэл санаа, бие махбодын хүчээ төвлөрүүлэхийг зөвлөе. Яарч сандрах хэрэггүй. Гэнэтийн бэлэг барих онцгой төлөвлөгөө боловсруулан хайртдаа дотно бөгөөд энхрий ханд.

БУМБА - (1/20-2/18)
Өмч хөрөнгө эсвэл өв залгамжлахтай холбоотойгоор гэр бүлийн асуудлаа шийдэх өдөр. Шаналгаатай жижиг зүйлд цаг ба энергиэ зарцуулахгүйн тулд өглөөнөөс эхэлж өдрөө төлөвлөх хэрэгтэй. Өөртөө томоохон хэмжээний зорилго тавьж болно. Ажил хэргийн уулзалт ба харилцааг өдрийн эхний хагаст хий, учир нь үдээс хойш ар гэрийн асуудал шийдэх хэрэг гарах нь. Өөдрөг үзэл урам зоригоо ямар ч тохиолдолд бүү гээ. Эдгээр нь амьдралын хүнд саад тотгоруудыг даван туулахад тань тусална.

ЗАГАС - (2/19-3/20)
Хамтын амралт, зугаа цэнгээнд таатай үе. Харин гэр бүлийн ахмад ба залуу гишүүдийн хооронд зөрчилдөх магадлал өндөр. Таны хувьд нөхөрсөг эсвэл олон нийтийн харилцаа, хайр дурлалын роман эсвэл гэр бүлийн амьдрал эдгээрийн аль нь чухал вэ гэдгийг тодорхойл. Магадгүй, та бусдад үл ойлгогдох нууцлаг нэгэн болоод байж болно.