|

Росен Плевнелиев өнөөдөр Ерөнхийлөгчид бараалхана

namuunaa 2015/05/11 2373 227
 

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Росен Плевнелиев Ерөнхийлөгчийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал Б.Чулуунхүү тэргүүтэй албаны хүмүүс "Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудалд угтан авчээ. Тус айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой юм. Өнөөдөр албан ёсны айлчлал эхэлж,  хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийнэ. Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхах юм. Түүнчлэн хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулах бөгөөд айлчлал энэ сарын 13-нд дуусах юм байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top