|

Холливудын оддын жүжигчин болохын өмнөх өвөрмөц 10 ажил

munkhod 2015/05/12 977 0
Гоёмсог гял цал харагдах Холливудын одуудад бидний мэдэхгүй эгэл боргил амьдрал байсан. Амжилтанд хүрэхийнхээ өмнө цэвэрлэгч хийхээс эхлээд гудамны бүжигчин хүртэл тэдэнд хийгээгүй юм байхгүй. Хамгийн сонирхолтйо өвөрмөц ажил хийж явсан 10 одыг танд танилцуулж байна. 

1. Хью Жекмэн – Алиа салбадай

Эксмэний жүжигчин маань амжилтанд хүрэхийнхээ өмнө 3 жил гаруй алиалагчийн ажил хийжээ. Тэрээр нэг тоглолт бүрдээ 50 долларын хөлстэйгээр хүүхдүүдийн өмнө тэнэг хүний дүрд жүжиглэж байжээ. Нэг ярилцлагандаа "Алиа салбадайн ажил надад жүжигчин болоход минь их нэмэр болсон” гэж байжээ.

2. Мэттью МакКонахи – Тахианы байр цэвэрлэгч

2013 онд Акедемийн эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн жүжигчин маань солилцооны оюутнаар Австрали суралцах хугацаандаа мөнгө олохын тулд тахианы байр цэвэрлэдэг байжээ.

3. Жони Дэпп – Тосон балны худалдаачин

Жони Дэпп жүжигчин болохынхоо өмнө гудамны тосон балны худалдаачин байжээ. Санамсаргүй тааралдсан жүжигчин Николас Кэйж түүнд жүжигчин болохыг зөвлөөгүй бол одоо хүртэл хоёр гартаа дүүрэн бал бариад гудманд зогсож байх байжээ.

4. Мэк Дэймон – Брэйк бүжигчин

Good Will Hunting-д үлгэр жишээ оюутны дүрд тоглож байсан жүжигчин Мэк Дэймон. Сурагч байхдаа мөнгө олохын тулд гэрийнхээ ойролцоох Харвардын их сургуулийн талбайд брэйк бүжиг хийдэг байжээ. Үүний ачаар ч гэх юм уу, ямарч байсан Харвардын их сургуулийн Англи хэл судлалын ангид элсэн орж байсан юм байна.

5. Жерард Батлер – Өмгөөлөгч

"300” хэмээх кинонд Спартаа гэж орилдог Реонидас хааныг амилуулсан жүжигчин Жерард Батлер. Та түүнийг "Хууль эрх зүй”-тэй холбоод төсөөлөхөд бэрх байгаа биздээ. Гэвч жүжигчин болохынхоо өмнөхөн өмгөөлөгч болох шахсан байна. Албан ёсны эрхтэй өмгөөлөгчийн албан тушаалд суухаас 10-хан хоногын өмнө халагдаж байжээ.

6. Мариа Карэй – Тээш хадгалах газрын ажилтан

Нийт 14 цомог, дэлхий даяар 220 сая цомог худалдаалсан Попын хатан хаан Мариа Карэй. Тэрээр дуучин болохынхоо өмнө тээш хадгалах газрын ажилтан байжээ. Ажлын хариуцлага сул гэсэн шалтгаанаар ажлаас халагджээ. Учир нь тэрээр хор дуулаачийн бичлэгт ороод байнга ажлаасаа хоцордог байжээ.

7. Вупи Голдберг – Цогцосны нүүр будагч

Бидний зүрх сэтгэлд дуучин гэлэнмаагийн дүрээрээ хоногшсон жүжигчин Вупи Голдберг.  Тэрээр нэгэн цагт цогцосны нүүр будагчаар ажиллаж байжээ. "Ghost” кинонд сүнсний харьцдаг хэсэгт энэ мэргэжил нь нэмэр болсон л байх.

8. Хью Грант – Ариун цэврийн өрөөний цэвэрлэгч

Тэрээр жүжигчин болохынхоо өмнө IBM компаний Лондон дахь салбарт ариун цэврийн өрөөний цэвэрлэгч хийж байжээ. Шүүр бариад жорлон цэвэрлэж байсан түүнийг хэн алдартай жүжигчин болно гэж төсөөлөх вэ дээ.

9. Жон Хэм – Насанд хүрэгсдийн киноны туслах

Олон ангит Мэдманд тоглож нэрд гарсан жүжигчин маань насанд хүрэгсдийн кинонд туслахаар ажиллаж байжээ. Нэгэн ярилцлагаддаа "Хүүхнүүдийн дундуур ширээ сандал зөөж гүйх сайхан ажил байгаагүй, гэхдээ яахав цалин сайн авдаг байлаа” гэж дурсжээ.

10. Брэд Питт – Чихмэл багтай сурталчилгааны ажилтан

Тэрээр жүжигчин болохынхоо өмнө ‘El Pollo Loco’ хэмээх хоолны газрын үүдэнд тахианы төрхтэй чихмэл өмсөөд танилцуулга тараадаг ажил хийдэг байжээ. Чихмэлээ тайлаад царайгаа харуулаад ажилласан бол илүү их хүн татах байждээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top