|

Алексис Санчестай ПСЖ-ийн удирдлага уулзжээ

batzeveg 2017/07/22 625 0

Алексис Санчестай ПСЖ-ийн удирдлага уулзжээ

ПСЖ өнгөрсөн улиралд Францын лигт хоёрдугаар байр эзлэхдээ "Монако”-гоос найман оноогоор хоцорсон нь багтаа чанартай, дэлхийн шилдэг хөлбөмбөгчдөөс дахин авах шаардлагатайг эздэд нь ойлгуулсан гэж хэвлэлээр бичиж байгаа. 

ПСЖ-ийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи "Барселона”-гаас Неймарыг авахаар гардан ажиллаж буй бол Спортын захирал Антеро Энрике нь Алексис Санчесийг "Арсенал”-аас авах ажилд хамаг анхаарлаа хандуулжээ.

Антеро Энрике саявтархан Парисын Royal Monceau тансаг зочид буудалд Алексис Санчес болон түүний агент Фернандо Фелисевичтэй ярилцсан байна. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол хоёр тал ихэнх асуудал дээр санал нийлсэн гэнэ. 

Одоо ПСЖ-ийнхэн "Арсенал”-д үнийн саналаа тавих ажил үлдсэн байна. Эхлээд 40 сая паунд санал болгохоор зэхсэн аж. Хэрвээ татгалзвал нэмж 45 сая паунд болгох бололцоотой гэнэ. Санчесийн гэрээ жилийн дараа дуусгавар болох тул үүнээс өндөр үнэ хүрэх магадлал бага юм.

Үүнээс гадна Арсен Венгер ПСЖ-ийн ерөнхийлөгч Аль-Хелаифитай сайн харилцаатай учир тоглогчоо зарахыг зөвшөөрөх магадлал бас бий гэж хэвлэлүүд онцлон тэмдэглэж байна.

Р.Гэгээ

Санал болгох

Сэтгэгдэл

top