|

“Авьаяслаг америкчууд” шоуг байлдан дагуулагч Монгол хүчтэн

batzeveg 2017/07/24 477 0

“Авьаяслаг америкчууд” шоуг байлдан дагуулагч Монгол хүчтэн

Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулдаг "Авьаяслаг америкчууд” шоуны тайзнаа Монголын хүчтэн эр, бяраа гайхуулж байна. Түүнийг Баттогтохын Баттулга гэдэг. АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг.

Циркийн урлагийн хүчний үзүүлбэр үзүүлж, эхний шатандаа түвэггүй тэнцсэн тэрбээр хоёрдугаарт шатанд үзүүлбэрээ илүү хүндрүүлж, сонирхолтой байдлаар хийжээ. Шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг тайзнаа урьж, үзүүлбэртээ оруулсан товч бичлэг "Авьяаслаг америкчууд” шоуны албан ёсны YouTube хуудсанд тавигдсан байна.

Хоёрдугаар шатанд үзүүлсэн Б.Баттулгын үзүүлбэр маргааш "NBC” сувгаар цацагдах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top