|

Ерөнхийлөгч анхны зөвлөхөө томиллоо

saikhnaa 2017/07/26 683 0

Ерөнхийлөгч анхны зөвлөхөө томиллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг улс төрийн бодлогын зөвлөхөөрөө өнөөдөр томиллоо. Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөснөөсөө хойш анхны зөвлөхөө томилж байгаа юм. Улс төрийн бодлогын зөвлөх бол Ерөнхийлөгчийн хамгийн гол, чухал зөвлөгч байдаг. Н.Алтанхуягийн хувьд Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч. Ардчилсан намыг эв нэгдлээр зангидаж, түүний тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газар хамгийн их бүтээн байгуулалт хийж, улс эх орныхоо төлөө ажилласан засаг.

Шударга ёсыг тогтоох, хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой, цөөнх нь баяжиж олонх нь ядуурч болохгүй хэмээн тууштай тэмцсээр ирсэн Н.Алтанхуягийг бодлогын зөвлөхөөрөө томилсон нь Ерөнхийлөгч Х.Баттулга хууль шүүхийг шинэчилнэ гэж хоосон амлаагүйн илрэл бололтой. Ийнхүү шинэ Ерөнхийлөгчийг тангараг өргөсөн цагаас эхлэн түүний багт орж ажиллах хүнээр нэрлэгдээд байсан Н.Алтанхуяг ахлах зөвлөхийн ажилдаа орлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top