|

МОНГОЛ ЭРГЭЭД МООДОНД ОРОВ УУ

batzeveg 2017/08/11 424 0

МОНГОЛ ЭРГЭЭД МООДОНД ОРОВ УУ
"Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн ирэх сарын 7-9 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болох гэж байна. Уг чуулга уулзалт "Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор Монгол Улсын Засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулагч гадаад, дотоодын түншүүдийн дэмжлэгтэйгээр жил бүр зохиогддог уламжлалтай.
 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг чуулга уулзалтад оролцогч хөрөнгө оруулагчдын тоо жил ирэх тусам буурч, чуулга уулзалт үр дүн муутай байсан билээ. Тэгвэл энэ жилээс Монгол улс эргэн моодонд  орж байгаа таатай мэдээ дуулдаж эхэллээ. Тодруулбал, ирэх есдүгээр сард болох тус чуулганд оролцох мандатын тоо аль хэдийн дуусчээ. Энэ талаар албаныхан хэлэхдээ анх удаа чуулган болохоос нэг сарын өмнө  мандатын тоо дууссан гэлээ. Үүнээс өмнө 2011 онд буюу Монгол улсын уул уурхайн салбар гадныхныг татдаг байх үед тус чуулганд 1000 гаруй төлөөлөгч ирж, оролцож байлаа. Харин сүүлийн жилүүдэд 300, 400 орчим төлөөлөгч оролцох болсон  юм.

Энэ жилийн хувьд чуулга уулзалтын үеэр "Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор эхний өдөр "Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум” зохион байгуулах юм байна. Дашрамд дуулгахад, олон улсад нэр хүнд бүхий Хятадын www.sxcoal.comвеб сайтыг эрхлэгч Фэнвэй Энержи Информэйшн Техноложи компанитай түншилж, "Coal Mongolia-2017” чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ жилээс хамтран зохион байгуулахаар болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top