|

Кристинагийн амьсгалын аппаратыг салгахгүй

namuunaa 2015/05/29 860 0

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристинагийн амьсгалын аппаратыг унтрааж, ээжийнх нь ардаас явуулах гэж байна гэх мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр цацагдаж эхэлжээ.

 

Энэхүү мэдээллийг үгүйсгэж Бобби Браун "www.telegraph.co.uk” сайтад ярилцлага өгсөн байна. Тэрбээр "Би охиноо явуулж чадахгүй. Тэр минь бурхны хүслийн дагуу энэ ертөнцөөс явах хүртэл амьдрал тэтгэж буй амьсгалын аппаратыг хэзээ ч унтраахгүй. Хэвлэлүүд биднийг тайван орхиж, худал цуурхал тараахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье. Мэдээж хэрэг ямар ч эцэг хүн үр хүүхэд, өөрийнхөө үргэлжлэлийг алдахыг хүсэхгүй. Кристина бол миний охин. Миний бүх зүйл. Миний утга учир, миний баяр баясгалан, миний ирээдүй. Аав нь охиноо үхэхийг зөвшөөрөхгүй” гэж ярьжээ.

 

Сэтгүүлч "Та Кристинагийн сүйт залуу Ник Гордантай уулзаж, ярилцсан уу. Та Кристина ухаан орохгүй байгаа нь Никийн буруу гэсэн. Энэ тухай тайлбар хэлээч” гэж асуухад Бобби "Төрсөн ахтайгаа сүй тавина гэж юу байхав. Уитни, Никийг өргөж авсан. Тиймээс Ник, Кристинагийн ах. Тэр л миний охиныг зодож, ухаангүй болгосон. Жинхэнэ гэмт хэрэгтэн бидний дэргэд байна” гэж хариулсан байна.

 

Энэ оны эхээр Кристина гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон юм. Охиныг сүйт залуу Ник Гордан эхэлж олж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Кристинагийн тархинд цус харвасан нь тогтоогджээ. Өнгөрсөн гуравдугаар сард Кристинагийн эмээ Сиси Хьюстоны хүсэлтийн дагуу охины амьсгалын аппаратыг салгахаар болсон ч Бобби татгалзсан юм.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top