|

ДОРНОГОВИЙН АРДЫН НАМ яг “СОД МОНГОЛ” охин компани мэт

zulaa 2015/05/29 1855 102


УИХ-ын сонгууль дөхөж, намд тэр дундаа аймаг, дүүргүүдийн намын хороодод хайртай улс олширч байна. Хөдөөгийнхий гаргасан нэг үг байдаг. Ах дүүгээ мэдэлцдэг арваннэгдүгээр сар гэж. Идэш хоолны цагаар хөдөө байдаг мал ахуйтай хамаатан садангаа санах хүн олширч байна гэж ёжлосон нь энэ. Яг үүнтэй адил аймгуудын намын хороог сонгууль болохоор санаж, өөрийн хүмүүсээ дарга болгож, бүр цаашлаад намын хороог өөрийн компани эсвэл хувийн өмч мэт үзэж байгаагийн нэг жишээ нь Дорноговь аймагт гараат байна. Тус аймгийн МАН-ын хорооны даргаар "Содмонгол”-ын Ц.Анандбазар өөрийнхөө шатахуун түгээх станцын эрхлэгчийг тавьжээ. "Сод Монгол” ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын эрхлэгч Г.Шагдарсүрэн гэнэт л 2014 онд явагдсан намын даргын сонгуулиар бүхэл бүтэн аймгийн МАН-ын дарга болоод гараад ирж. ШТС-ийн эрхлэгч аймгийн МАН-ын хороог удирдах болсон нь Г.Шагдарсүрэн гэж хүн МАН-д хэрэгтэйдээ биш, харин компанийх нь эзэн Ц.Анандбазарт МАН хэрэгтэй байсантай холбоотой байж.Г.Шагдарсүрэн МАН дарга болсон намын сонгуулийн үеэр элдэв хөгийн бүр хогийн гэмээр зүйл олон болсон гэдэг юм билээ.

Ингэж намын ажил руу компанийнхаа хүнийг оруулж ирсэн нь Ц.Анандбазар 2016 оны УИХ-ын сонгуульд тус аймгаас нэр дэвших зорилготой нь холбоотой гэнэ. Ц.Анандбазар Дорноговь аймагт МАН-аас нэр дэвшихийн тулд аймгийн намын гишүүдийг өнгө, мөнгөөр ивээн тэтгэж, намын гишүүдийг Их хурлын гишүүн Ж.Батсуурийн хүмүүс, миний хүмүүс гэж хоёр хуваан хооронд нь муудалцуулж байгаа талаар намынх нь ахмад гишүүд харамсан ярьж байна. Их хурлын суудал санаархсан ийм нөхрөөс болж тус намын гишүүдийн намдаа итгэх итгэл үнэмшлийг алдагдахад хүрч байгаа нь ахмадуудыг ихээхэн эмзэглүүлж байгаа нь мэдээж. Нэг талаасаа аймгийн намын хорооны дарга Г.Шагдарсүрэн нь намынхаа ажлыг хийхээсээ илүүтэйгээр өөрийг нь компанийнхаа захирлын даалгаврыг биелүүлэх байдлаар ажилладаг. Нөгөө талаасаа "Сод Монгол”-ын Ц.Анандбазар нь өөрийн колонкийн захирал, МАН-ынхорооны дарга Г.Шагдарсүрэнг хүүхэд мэт загнаж, зандарч аймгийн МАН-ыг өөрийн бүрэн эзэмшилдээ авч, намын бодлого шийдвэрийг дангаараа гаргаж байгаа гэдэг ийм хоёр туйл руу туйлширчээ. Энэ нь Дорноговь аймгийнМАН-ын мянга мянган гишүүдийн итгэл үнэмшил, урам зоригийг мохоож байгааг МАН-ын хорооны дарга хийгээд түүний эзэн хоёр үл тоож байна. Харин толгой МАН нь хэр анзаарч байдаг юм бол...

Санал болгох

Сэтгэгдэл

top