|

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд" өдөрлөг

zulaa 2017/09/27 1038 0

Төв нь хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах цогц үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай хүргэх зорилгоор Дундговь аймгийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний газартай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд” өдөрлөгийг  2017 оны 09 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадваржуулах болон тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдлэг олгох сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулсан. Мөн Дундговь аймгийн МСҮТ-ийн багш, удирдлагуудад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай хэрхэн харилцах, хэрхэн үр дүнтэй хамруулах, түүний ач холбогдол, тулгарч буй саад бэрхшээлийн талаар сургалт явуулж, бүлгээр ажиллууллаа. Дээрх сургалтад ХБИ болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид нийт 34 хүн, МСҮТ-ийн нийт 26 багш, ажилчид хамрагдсан байна.

Сургалт, нөлөөллийн арга хэмжээнээс гадна Төвийн сэргээн засах эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, эмзэг бүлгийн иргэд болон ахмад настнуудад үнэ төлбөргүй хийж үйлчилсэн. Тухайлбал:  зүрхний цахилгаан бичлэг 38 хүнд, сэргээн засах үзлэг оношлогоо 72 хүнд, дотрын эхо (эмэгтэйчүүд) 74 хүнд, элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү, ходоодны хелико бактерийн шинжилгээ 75 хүнд, сэтгэл зүйн зөвлөгөө 2 гэр бүлд,  хүүхдийн хөгжлийн үнэлгээ, зөвлөгөөг 5 гэр бүлд тус тус хийж гүйцэтгэлээ.

Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан "Эрхийг бодит болгоё” Инчоны стратегийн "Бие бялдрын орчин, нийтийн тээвэр, мэдлэг мэдээлэл, харилцааны хүртээмжийг сайжруулах” 3 дугаар зорилтын хүрээнд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт "ТЭРГЭНЦЭР” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээг бий болгосноор Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй, ахмад настнууд чөлөөтэй үйлчлүүлэх, орж гарах боломж бүрдэх юм. Мөн тэргэнцэр нэн шаардлагатай тулгуур эрхтний бэрхшээлтэй, саажилттай 4 хүүхдэд тэргэнцэр олгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйн байдлыг үнэлэх, харилцаа хандлагын талаарх судалгаа хийх ажлын хүрээнд Дундговь аймгийн сургалтад хамрагдсан нийт 17 эцэг эх, асран хамгаалагчдаас судалгааг авч, сэтгэл зүйн байдлыг үнэлээд байна. Үнэлгээгээр эцэг, эх, асран хамгаалагчдын хамгийн их сэтгэлийг зовоодог асуудлууд нь нэгдүгээрт хүүхдийн боловсрол, хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт олон нийтийн сөрөг хандлага, дөрөвдүгээрт хүүхдийн бие даан амьдрах чадвар зэрэг асуудлууд тус тус эзэлж байна.

Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн "Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох” 8 дугаар зорилтын хүрээнд Дундговь аймгийн иргэн Б.Оргилболдод /тархины саажилттай/ хэвлэл, график дизайн болон компьютер засвар үйлчилгээний чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, тогтмол орлоготой болж, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь хувь нэмрээ оруулах зорилгоор иж бүрэн  2 компьютерыг гардуулан өглөө. Тус өдөрлөгөөр давхардсан тоогоор нийт 349 иргэн Төвийн сэргээн засалтын цогц үйлчилгээнд хамрагдсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top