|

НҮБ-ын ЕНБД-ын орлогч Ладсу манай улсад айлчилж байна

namuunaa 2015/06/04 1017 0

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах

ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу манай улсад хийх айлчлал эхэллээ.

Түүнийг дагалдаж НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын цэргийн

зөвлөх, дэслэгч генерал Ахмед Махсуд болон Гулиам Дарме нарын төлөөлөгчид айлчилж байна.

Ноён Эрве Ладсу айлчлалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай нартай уулзахаар товложээ.

Өнөөдөр Батлан сайд Ц.Цолмон ноён Эрве Ладсуг яаман дээрээ хүлээн авч уулзах юм байна.

Ажил хэргийн уулзалтуудаас гадна Эрве Ладсу нарын төлөөлөгчид Үндэсний түүхийн музейгээр зочилж,

Таван толгой дахь Зэвсэгт хүчний "Энхийг дэмжих   ажиллагааны сургалтын төв”-д ажиллаж,

 

 

 

Батлан хамгаалах их сургуулиар орохоор төлөвлөжээ. Дашрамд сонирхуулахад, ноён Эрве Ладсу 1971 оноос Францын Гадаад хэргийн яаманд ажиллахдаа НҮБ-ын Женев дэх төв, Бээжин, Гонконг дахь тус улсын Дипломат төлөөлөгчийн газруудад томилогдон ажиллажээ.

ГХЯ-ны Америкийн газрын дэд захирал, Гайти-д суугаа ЭСЯ-нд хэргийг түр хамаарагч, Нью Йорк дахь БТГ-ын дэд тэргүүний алба хашсанаас гадна Индонези, Зүүн Тимор, БНХАУ-д суугаа Элчин сайд, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага дахь Байнгын төлөөлөгчөөр тус тус ажиллажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top