|

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн Засаг дарга хууль зөрчиж байна гэв

tonshuul 2017/10/09 509 0
 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн Засаг дарга хууль зөрчиж байна гэв

"Зулзаган төгөл” нөхөрлөлийн ахлагч Ч.Алтантуяа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн Засаг дарга, газрын даамал Э.Ариунбат нар ойн тухай хуулийг зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ.

Ч.Алтантуяа "Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн Засаг дарга, газрын даамал Э.Ариунбат нар 08.25-нд "Зулзаган төгөл” нөхөрлөлийн эзэмшлийн газар болох Хонгорын хөндийд сумынхаа иргэд болон харъяалалгүй иргэдтэй хадлангийн гэрээг хууль бусаар хийж, ойн тухай хуулийг зөрчин нөхөрлөлийн бүрэн эрхэнд халдаж биднийг хохироож байна. Намайг шаардлага тавихад ёс зүйгүй хандаж доромжилсон. "Зулзаган төгөл” нөхөрлөл нь 1200 га талбайд хадлангийн  төлбөр төлж иргэн М.Гансүх, Ц.Ганболд нартай хамтран ажиллах гэрээ байгуулан өвс хадуулсан. Гэвч энэ хоёр иргэн гэрээгээ зөрчиж "Танай сумын хоёрдугаар багийн Засаг дарга та нарт битгий өвс өг” гэж хэлсэн гээд манай нөхөрлөлд нэг ч боодол өвс өгөлгүй хохироож байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн Засаг дарга, газрын даамал Э.Ариунбат нар "Зулзаган төгөл” нөхөрлөлийн эзэмшлийн газрыг өөрсдийн өмчлөлийн газар болгон гэрээ хийж хууль зөрчсөн” гэв.

М.АМАРЖАРГАЛ

http://medee.mn/main.php?eid=98143

Санал болгох

Сэтгэгдэл

top