|

Ц.Даваасүрэн: Ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ

saikhnaa 2017/10/20 383 0

Ц.Даваасүрэн: Ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ

Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Даваасүрэнд Эрчим хүчний сайд асан П.Ганхүү өнөөдөр яамны тамгыг хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байлцав. Ажлаа өгч буй П.Ганхүү шинэ сайдад ажлын амжилт хүсээд, Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн томилогдон ирж байгаа нь цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад томоохон түлхэц болох нь гарцаагүй гэдгийг тодотгов.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь ажлын гараагаа тус салбараас эхэлсэн бөгөөд 1989–1992 онд Төвийн бүсийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байв. Тэрбээр хэлэхдээ "Анх ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ. Мэргэжил нэгт баг, хамт олонтойгоо ажиллах болсондоо баяртай байна. П.Ганхүү сайдын хувьд өнгөрсөн Засгийн газрын сайн ажилласан сайд нарын нэгээр нэрлэгдсэн бөгөөд мэргэжлийн баг, хамт олныг надад хүлээлгэн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай, дэг журамтай байдлыг баримталж ажиллана” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top