|

Хүйтний улирлын хувцсанд шилжлээ

saikhnaa 2017/10/21 300 0

Хүйтний улирлын хувцсанд шилжлээ

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг энэ сарын 16-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.

 

Хүйтний улирлын хувцсанд шилжихтэй холбогдуулан өчигдөр ОБЕГ, ГСХ болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг явууллаа. Тус үзлэг нь алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилт, бэлэн байдлыг хангуулах зорилготой юм.

 

Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд энэ сарын 16-20-ны өдрүүдэд бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг Бүсийн төвийн дарга нарт үүрэг болгосон юм.

 

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид цэргийн тангараг давтах ажиллагааг зохион байгууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top