|

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор судлаж байна.

bayaraa 2015/01/06 3411 300

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор судлаж байна. 2015 оны төсвийн тодотголын хүрээнд нэг их наяд төгрөгийг танахаар болоод байгаа. Энэ хэмжээний танаасанд оюутны тэтгэлэг, эхчүүдэд олгох одонгийн мөнгөний ялгавартай олголт, хүүхдийн мөнгө зэрэг иргэдийн гарт очих ойрын эх үүсвэрүүд багтаж байна.

Одоогоор энэ дагуу төсөл боловсруулагдаад явж буй аж. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас иргэдийн амжиргааны түвшинг 20 бүлэгт хуваагаад байгаа бөгөөд нийт өрхийг 1-15 дугаар бүлэгт буюу нэн ядуугаас дундаж хэрэглээтэй өрхөд нийт судалгаанд хамрагдсан өрхийн 64.1 хувь  буюу 421.8 мянган өрх, тэдгээрт 629.5 мянган хүүхэд байгаа нь 2015 онд хүүхдийн мөнгө авахаар тооцсон нийт хүүхдийн 60 гаруй хувь болохоор байгаа бөгөөд тэдгээр өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор тооцжээ.

Тиймээс халамжийн мөнгө олгогдох нийгмийн зорилтот бүлгүүдийг хэрхэн яаж хуваах, амжиргааны түвшинг хэрхэн тооцох асуудлаар сангийн яам болоод засгийн газрын хүрээнд асуудал өрнөж байна.  Уг асуудалд эмэгтэй гишүүдийн зүгээс ч байр суурь илэрхийлэн хүүхдэд ялгавартай хандаж болохгүй гэх байр суурийг илэрхийлж Ерөнхий сайдад санал хүргүүлэхээр шийдээд байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top