|

Ц.Нямдорж: Хууль мэддэггүй хүн завхралыг бий болгодог, Б.Хурц бол хуулийн талаар “А” ч үгүй хүн

saikhnaa 2017/11/28 980 0

Ц.Нямдорж: Хууль мэддэггүй хүн завхралыг бий болгодог, Б.Хурц бол хуулийн талаар “А” ч үгүй хүн

ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар ширүүхэн мэдээлэл хийж, улмаар ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон. Гэсэн ч тэрбээр БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор болсон нь багагүй хэл ам гаргуулж, улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 20 гаруй гишүүд нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр  "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хятадын тагнуул, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр  "Цензургүй яриа"-д орж эдгээр асуултад хариулт өглөө. Нэвтрүүлгийн үеэр түүний юу өгүүлснийг 24 баримт буландаа онцолж байна.

Ишлэл 1. Б.Хурц зарим нэг үнэн юм хэлсэн шүү. Эрдэнэтийн асуудал, С.Зоригийн хэргээс болж ийм асуудал үүссэн, Эрдэнэбилэгтэй салшгүй холбоотой, Эрдэнэтийн асуудлаар ОХУ-д очиж уулзалт хийсэн. Өөрөөр хэлбэл далд луйварт гар бие оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

 

Ишлэл 2.  2000 оноос хойш сайд Хууль зүйн сайдаар дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна. Намайг явсанаас хойш таван хүн сайдаар ажилласан. Эдгээр сайдууд ТЕГ-т шалгагдаж байгаа хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан.

 

Ишлэл 3. Өөрөөр хэлбэл Тагнуулын газар дээр шалгагдаж байгаа хэрэг Хуульзүйн сайдад танилцуулагддагүй. Тэгэхээр С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг Ц.Нямдорж тарааж байсан гэдэг нь ор үндэсгүй юм.

 

Ишлэл 4.  ТЕГ С.Зоригийн хэргийг илрүүлэх нэрийдлээр 14 хүнийг хууль бусаар цагдаж хорьсон. Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нар 15, 16, 17 дахь хүмүүс.

 

Ишлэл 5. С.Зоригийн хэргийг нууцаас гаргах хүсэлтээ Засгийн газарт өгчихсөн. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

 

Ишлэл 6. ТЕГ-ын тэр байшинд чинь 1998 оноос хойш орж үзээгүй хүн шүү.

 

Ишлэл 7. 2000 онд С.Зоригийн хэргийг илрүүлэх ажилд дэм болох үүднээс энэ талаар мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөг өгнө гэсэн шийдвэрийг гаргуулсан. Энэ Засгийн газрын тогтоол одоо хүртэл хүчинтэй байгаа.

 

Ишлэл 8. Б.Хурцын оролцоотойгоор Д.Энхбатыг Францаас хулгайлсан. Хулгайлсан учраас Б.Хурц Англи улсад баривчилсан шүү дээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хил гэж нэг юм байдаг юм. Энэ хэрэг зөвхөн хүн хулгайлах биш бүхэл бүтэн улсын тусгаар тогтнолд халдчихсан хэрэг юм шүү дээ.

 

Ишлэл 9. Надтай холбоотой яригдаад байгаа энэ бүх зүйл чинь явж явж Д.Энхбатын өмгөөлөгч Санжаасүрэнтэй холбоотой. Гэхдээ би энэ хүнд сүүлд байр өгсөн шүү.

 

Ишлэл  10. ТЕГ-т 20 гаруй жил гүтгүүлж байгаа хүн

 

Ишлэл 11. 1996 онд ТЕГ УИХ-ын гишүүдийг тагнасан хэрэг ил болж, хэргийг шалгах ажлын хэсэгт С.Зориг, О.Дашбалбар бид нар орсон. Гэвч 1998 онд С.Зориг алагдаж, 1999 онд О.Дашбалбар нас барж, би шалгалтын дүнг танилцуулж байгаад 50 гаруй хүний өмнө үхэх шахсан түүх бий.

 

Ишлэл 12. Тусгай албаныхан сүүлийн үед улс төрийн зорилгоор хөдөлдөг болсон. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж солонгосчуудаас мөнгө авч байгаа бичлэгийг гарсан. Энэ бичлэг тусгай албаных байсан.

 

Ишлэл 13. 2013 онд  тусгай албаныхан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг 328 сая долларын хадгаламжтай гэх мэдээллийг цацсан. Тэр үед "Монголд 328 сая долларын хадгаламжтай айлын эхнэр байтугай ийм хэмжээний хадгаламжтай банк байдаггүй юм” гээд мэдэгдчихсэн чинь маргааш нь  328 сая доллараа хаяад 36 данс ярьж эхэлсэн шүү дээ.

 

Ишлэл 14. Тусгай албаныхан хожмын нэг өдөр шүүхийн тогтоол, хавтас хэрэгт засвар хийж мэдэх улсууд.  Учир нь Баатарын яриад байгаа 1992 онд болсон явдлыг 1990 онд болсон гэж зассан байна.

 

Ишлэл 15. Монголын тагнуулын байгууллага миний талаар ингэж зохиол бичиж чадаж байгаа юм чинь жирийн иргэдийг "алаад” л дуусах юм байна гэдэг нь өдрөөс өдөрт мэдрэгдэж байна.

 

Ишлэл 16. 1992 онд БНХАУ руу явах ажил Төрийн айлчлал байсан. Ж.Баатар төлөвлөгөөг нь гаргасан. Айлчлалын үеэр хятадын талын хүмүүс надад мөнгө өгсөн нь үнэн.

 

Ишлэл 17. Б.Хурц хуулийн талаар үнэхээр "А” ч байхгүй хүн юм билээ.

 

Ишлэл 18. ТЕГ-ын дарга нотолгоотой юм ярих ёстой. Баримтаа гаргаж ирээд Ц.Нямдорж захиалагч гээд зарлах хэрэгтэй шүү дээ.

 

Ишлэл 19. С.Зоригийн хэргийн тухай ярьдаг болсоноос хойш хуулийн байгууллагынхан "сайн "ханддаг болсон.

 

Ишлэл 20. "Эрдэнэт” дээр Б.Хурц чинь аюултай ашиг сонирхолтой хүн. Б.Хурц, Эрдэнэбилэг нарын хамтын компани ч бий. 2016 онд байгуулагдсан.

 

Ишлэл 21. Б.Хурц Эрдэнэтийн 49 хувь дээр яг л өмгөөлөгч шиг ажилласан. Шалгалт дээр намайг аргалах гэж их үзсэн. Нэг захирлаар нь өөрийнхөө хүнийг томил гэж хүртэл хэлж л явсан хүн.

 

Ишлэл 22. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэг монголын хуулийн байгууллагын ялзралын ноён оргил нь болчихоод байна.

 

Ишлэл 23. Тагнуулын байгууллага монголчуудыг хилсээр шийтгэдэг газар болсон.

 

Ишлэл 24. Би хүн хэлмэгдүүлэхийг үзэж чаддаггүй хүн. Хууль мэддэггүй хүн завхралыг бий болгодог. Б.Хурц бол хуулийн талаар А ч үгүй хүн.

 

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top