|

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АШТ-ИЙ АВАРГА БАГ 38 САЯ АМ.ДОЛЛАР ХҮРТЭНЭ

tonshuul 2017/11/28 694 0
 
 ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АШТ-ИЙ АВАРГА БАГ 38 САЯ АМ.ДОЛЛАР ХҮРТЭНЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ФИФА/-ны 21 дэх удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс долдугаар сарын 15-нд ОХУ-д болно.

Чөлөөт бөхийн Дэлхийн цомын АШТ нь 2006 оноос хойш Европ тивд анх удаа зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнд 32 орны баг тамирчид оролцох бөгөөд нийт 12 талбайд 64 халз барилдаан зохион байгуулна. Аваргын төлөөх тэмцээн долдугаар сарын 15-ны өдөр Москвагийн Лужники стадионд болох юм.

2018 оны ДЦАШТ-ий аваргаар тодорсон баг 38 сая ам.доллар хүртэх бол хоёрдугаар байр 24, гуравдугаар байрт орсон баг 28 сая ам. доллар хүртэнэ. 2018 оны ДЦАШТ-ий шагналын сан 400 сая ам. доллар байх юм.

Ирэх онд болох тус тэмцээнийг манай улсад МҮОНРТ болон NTV хамтран дамжуулахаар болжээ.



Д.Өлзий
МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top