|

"Цензургүй яриа" нэвтрүүлэг Ц.Нямдорж сайдыг урьж оруулсан тавилттай жүжиг шиг л харагдлаа

saikhnaa 2017/11/28 288 0

 


Өчигдөр орой Ц.Нямдорж сайд Цензургүй ярианд гурав дахь удаагаа орлоо. Б.Хурц анх удаагаа орохдоо хоёр цүнх цаастай ирсэн бол Ц.Нямдорж сайд 2 ширхэг цаастай орж ирэв. Хоёр цүнх цаастай Хурц орж хошин шог шахуу юм хийчихээд өөрийгөө авраад гаргасан бол  өчигдөр Ц. Нямдорж сайдыг С1 телевиз алаад гаргасан ч гэж хэлж болно. Ямар сайндаа л Нямдорж "Мөнхбаясгалан чи ийм асуулт асуух ухаан байсангүй юу” гэж халаглаж суухав. Ерөнхийлөгчийн маань телевиз яагаад Ц.Нямдорж сайдыг ингэж баллуурдсан асуултаар булах болов. Ц.Нямдорж гэдэг хүн сүүлийн үед Б.Хурцын хэлснээр Эрдэнэтийн асуудал, С.Зоригийн хэрэг гээд алинд нь ч ганцаараа тууштай дуугарч байгаа. Харин тэр хүнд харин олноороо дургүй боллоо. Дээрх хоёр хэрэг 2 уулаа нэг суурьтай гэдгийг ТЕГ-ын дарга асан Хурц ч хэлсэн, Ц.Нямдорж сайд ч хэлээд байгаа. Тэгвэл ард түмэн С.Зоригийн хэргийг мэдэхүй ч Эрдэнэтийн цаана экс  ерөнхийлөгч Эби маань сахал Эрдэнэбилэг найзтайгаа  байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Харин өчигдрийн Цензургүй яриа одоогийн ерөнхийлөгч маань үүрэг өгөөд Ц.Нямдорж сайдыг урьж оруулсан тавилттай жүжиг шиг л харагдсан. Ц.Нямдорж сайдыг муухай харагдуулах хэнд хэрэгтэй гэвэл экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэдний бүлэглэлд хэрэгтэй. Гэтэл яагаад одоогийн ерөнхийлөгч далдуур өмнөх ерөнхийлөгчөө өмөөрөх болов. Уг нь өнгөрсөн одоо хоёр ерөнхийлөгч эртний сайн найзууд ч тэдэнд  өс зангидсан үе  ч бас бий. Тэгвэл тэднийг Эрдэнэтийн асуудал, Нямдоржийн эсэргүүцэл, Эрдэнэбилэгийн нөхөрлөл эргээд нийлүүлсэн  ч юм шиг Ц.Нямдоржийг яагаад нийлж боорлох болов.

Санал болгох

Сэтгэгдэл

top