|

СОГООТ БАГТ ЗАДАРСАН ШУГАМЫН ЗАСВАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

tonshuul 2017/12/01 887 0
 СОГООТ БАГТ ЗАДАРСАН ШУГАМЫН ЗАСВАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Согоот багийн нутаг дэвсгэрт цэвэр усны шугам задарснаас үүдэж 6,7-р хорооллын айлууд хэрэглээний усгүй болоод буй. Үүнийг мэргэжлийн хүмүүс механик гэмтэл гэж дүгнэсэн бөгөөд "Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК засварлах ажлыг гүйцэтгэж байна. Гэмтэл гарсан шугам нь 4 метрийн гүнд байрладаг.

Одоогоор тухайн хэсэгт гагнуурын 2 машин, экскаватор ажиллаж байна. Засвар багадаа хоёр хоног үргэлжилнэ гэж "Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн инженер ярьлаа. Тиймээс тус компаниас хэрэглээний усгүй болсон 6, 7-р хорооллын айл өрх, ААН-үүдэд авто машинаар зөөврийн ус хүргэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

 
Өнөөдөр тухайн газарт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү ажиллалаа. Тэрээр асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Мөн засварын ажилд нэмж "Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.
 
Задарсан шугамыг засварлахад ойролцоогоор 30 орчим сая төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.
 
 
 
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top