|

НҮБ-ын Ерөнхий ассамблей Иерусалимын статусын асуудлаар тогтоол батлав

tonshuul 2017/12/22 422 0
 
 

НҮБ-ын Ерөнхий ассамблей Иерусалимын статусын асуудлаар тогтоол батлав

 

Синьхуа агентлагийн мэдээ: 21-нд  НҮБ-ын Ерөнхий ассамблей олонхын саналаар тогтоол баталж, Иерусалимын статусыг өөрчлөх ямарваа тогтоол, үйл ажиллагааг бүгдийг хүчинтэй гэж үзлээ. 

НҮБ-ын Ерөнхий ассамблей мөн өдөр яаралтай онц хурал хуралдуулж, Иерусалимын статусын асуудлаарх тогтоолын төслөөр санал хурааж, 128 дэмжсэн, 9 татгалзсан, 35 түтгэлзсэн саналын дүнгээр тогтоол баталлаа. ТогтоолдИерусалимын статусыг хэлэлцээгээр зохицуулахыг  Израйль, Палестинд шаардсан байна. 

Аюулгүйн зөвлөлийн Америкаас бусад 4 байнгын гишүүн орныг оролцуулсан 128 орон дэмжсэн санал өгсөн бол Америк, Израйль зэрэг 9 орон татгалзсан санал өгчээ.

Тус тогтоолыг үндэслэвэл, Иерусалимын хуучин хотын онцлог, өнөөгийн байдал, хүн амын бүтцийг өөрчлөх ямарваа оролдлого нь хуулийн хүчингүй бөгөөд Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хүчингүй болох ёстой. Бүх улс орон Иерусалимд дипломат төлөөлөгчдөө суулгахгүй байж, бүх гишүүн орнууд Аюулгүйн зөвлөлийн Иерусалимын асуудлаарх тогтоолыг журамлан сахиж, Аюулгүй зөвлөлийн тус тогтоолоос няцсан ямарваа үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байхыг шаардсан байна. 


ХОУР


Санал болгох

Сэтгэгдэл

top