Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж буй. Тэгвэл хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийг Ашигт малтмалын хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ "Энэ хүрээнд Олон улсын аудит орно, үнэлгээг хийнэ гэх мэт 10 гаруй ажил хийгдэнэ. Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн байна.
Сануулахад, Засгийн газар өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт” үйлдвэр, "Монголросцветмет” компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан билээ.