|

Орхон аймаг компьютер тоглоомын газрууддаа дорвитой арга хэмжээ авна

zulaa 2018/01/24 381 0

 

Орхон аймаг компьютер тоглоомын газрууддаа дорвитой арга хэмжээ авна

 

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөнөөр тус аймагт үйл ажиллагаа явуулж буй компьютер тоглоомын газруудын үйл ажиллагааг цэгцлэх даалгаврыг өгчээ.

Компьютер тоглоомын газруудад хүүхдүүд олноор тоглож, шөнө хүүхдүүдийг хонуулж тоглуулдаг зөрчил ихээр илэрч байгаа аж.

Хүүхдүүд компьютер тоглохын тулд худал хэлэх, хулгай дээрэм хийх, эд зүйлээ ломбарданд тавих зэрэг тохиолдол нэмэгджээ. Тоглоомын газруудаас болж хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болох, хүмүүжил төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх байдал нэмэгдэж байна гэж тэд үзсэн байна. 

Тус аймагт 11 компьютер тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орчиндоо бохирдол үүсгэж, хүүхдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлнэ гэсэн үндсэн шаардлагаа зөрчдөг байна. Шалгалтаар тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдэг ч түр хаахаас хэтэрдэггүй байна. Тиймээс тус аймгийн удирдлагууд энэ талаар дорвитой арга хэмжээ авахаар болжээ.  


Санал болгох

Сэтгэгдэл

top