|

Төрийн гурван өндөрлөгийн золголт болов

saikhnaa 2018/02/16 203 0

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн нэгэн. Сар шинийн баярын уламжлал ёсоор өнөөдөр Төрийн гурван өндөрлөг золгож, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Төрийн гурван өндөрлөгийн золголт болов

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн хүндэтгэл ёслолын өргөөнд золголт хийсний дараа 80-аас дээш настай ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр төрийн гурван өндөрлөг Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top