|

Тэтгэвэрт гарах насыг эрэгтэй, эмэгтэй ижил түвшинд тогтоолоо

tonshuul 2015/06/11 2413 218

Тэтгэвэрт гарах насыг эрэгтэй, эмэгтэй ижил түвшинд тогтоолоо

 

УИХ-ын чуулганаар дөнгөж сая "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийнхэлэлцүүлгийг хийж дууслаа. Төрөөс тэтгэврийн  шинэчлэлийн талаар баримтлах бодлогын асуудлаарУИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байлаа. Тиймээс уг асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлуулах хүсэлт гаргаж байсан юм. Учир нь тэтгэврийн насыг эрэгтэй, эмэгтэй ижил буюу 60 насандаа тэтгэвэрт гарахаар тусгасан байлаа. Харин үүнд МАН-ын бүлэг эсрэг  саналтай байсан юм.

 

Харин ажлын хэсгийнхний зүгээс "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогодоо эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг ижил байна гэж заасан нь бодлого юм. Харин хуулиндаа үүнийг өөрчилж зааж өгнө. Энэ бол зөвхөн бодлогын хэмжээнд яригдаж байна" гэсэн юм.

 

 

Уг тогтоолын төслийн танилцуулгад "Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна.

 

Хэрэв тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтөй байна. Мөн хүн амын насжилт, түүнээс улбаалан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээний зохистой харьцаа алдагдаж байна. Иймээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдалыг бууруулах, Монгол Улсын ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс тэтгэврийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлагатай байна.

 

Түүнчлэн тэтгэврийн даатгалын хамрах хүрээ хангалтгүй, бага орлоготой малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчид тэтгэврийн даатгалгүй байна. Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн насны 261.7 мянган малчдын дөнгөж 9,1 хувь нь  тэтгэврийн даатгалтай байна.

 

Иймд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчдад зориулсан тэтгэврийн даатгалын тусгай хөтөлбөрийг нэвтрүүлж, тэднийг тэтгэврийн орлогын баталгаагаар хангаж, улмаар халамжийн сангийн ирээдүйн зардлыг бууруулах шаардлагатай байна.

  

Иймд эдгээр нөхцөл байдлыг иш үндэс болгон хүн ам зүйн хүчин зүйл, насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг бүрдүүлж, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, албан бус салбарт ажиллагчдыг тэтгэврийн орлоготой болгох, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан болно” гэжээ.

 

 

Ямартай ч эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг ижил түвшинд авч үзэх ингэхдээ эмэгтэйчүүдэд хөнгөлөлт үзүүлэх байдлаар сонголтоо хийх боломжийг нь олгосон байдлаар заалтыг томъёолж, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн  олонхийн санал буюу 60 хувиар баталлаа.

Г.Мягмарсүх new

Санал болгох

Сэтгэгдэл

top