|

С.Баярыг яллагдагчаар татлаа

saikhnaa 2018/03/16 250 0

 С.Баярыг яллагдагчаар татлаа

 

Ерөнхий сайд асан Санжийн Баярыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэллээ. Түүнийг АТГ–аас дуудан нэлээд олон цаг үргэлжилсэн байцаалт авсан нь уржигдар тодорхой болсон.
АТГ–ын Мөрдөн шалгах хэлтсээс "Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг энэ сарын 5-нд мэдэгдсэн. Тодруулбал, "Оюу толгой" ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ–аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байгаа гэдгийг АТГ–аас мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяраас "Жаст" болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотойгоор байцаалт авчээ. Өчигдрийн байдлаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Харин Нийслэлийн прокурорын газраас энэ талаар мэдээлэл өгсөнгүй.
С.Баяр 2017 оны долдугаар сарын 22-нд Элчин сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч өнөөг хүртэл албан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж. Учир нь түүнийг чөлөөлсөн Ерөнхийлөгчийн зарлиг гаргаагүй байгаа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top