|

НАМАА БИШ УЛСАА БОДООЧ ЭЭ...

saikhnaa 2018/03/19 331 0

НАМАА БИШ УЛСАА БОДООЧ ЭЭ...

 

Цогтой тэмцэгч, их сэлэмч У.Хүрэлсүх минь 60 тэрбумын асуудал чинь хариулт нэхэж байна. Чи өөрөө л "Ийм бузар булайтай тэмцэнэ" гэж хашгирсан. Улс оронд чинь хариуцлага гэж алга.
Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан гэмт этгээдүүдээр 105 сая.ам долларыг төлүүлээч. Монгол банкинд гарсан луйвар, Утааг даган бизнес хийсэн, гамшиг далимдуулсан хэргүүд хэвээрээ.
Хүчингийн хэрэг, хариуцлагагүй агентлаг, яамдын нөхдүүдтэй хариуцлага тооцсонгүй.Оффшорчдыг сэлэмдэнэ, их буудна, амь хайрлахгүй үзнэ гэсэн яасан вэ. Манлайлаад шахаж шаардаач.
Аймгууд чинь 60 тэрбум ба Хүрэлсүхийнхэн гэж талцаад ажил хийхээ байлаа. Өвс тэжээл бэлдээгүйн улмаас 200 мянган толгой мал үхлээ. Энэ тоо өснө. Цаашдаа М.Энхболдоосоо айгаад хариуцлага алдсан Агентлагийн дарга ч сольж чадахгүй бол "Аймхайны баатар" цолоо аваарай.
Хятадын Коммуннист намын дарга Ши Жинь Пин "Намаа биш Улсаа бодоод" авлигатай тэмцэн амжилт олж байна. Аргаа барсан бид авлигалтай тэмц гэж Х.Баттулга, М.Энхболдод хэлэлтэй биш дээ. Тиймээ. Хурд, хүч алга байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top