|

Баян-Өндөр ууланд аялал зугаалга хийхийг хориглов

zulaa 2018/06/12 1529 0
 

Баян-Өндөр ууланд аялал зугаалга хийхийг хориглов

 

Орхон аймгийн Баян-Өндөр уул орчимд ой мод өвс ургамлыг хортон шавжны хор хөнөөлд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, жил бүр шавж устгал хийдэг. Энэ жилийн шавж устгалыг зургадугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд хийж байгаа тул дээрх хугацаанд олон нийтэд аялал зугаалга хийх, мал амьтан бэлчээрлүүлэхийг хоригложээ.
 
    Байгаль, цаг уурын өөрчлөлт, хэт дулаарлаас шалтгаалан ойн санд хортон шавж эрс ихсэх нь ойн түймэр болон хулгайчдаас дутуугүй модыг дахин сэргэх чадваргүй болгож сүйтгэдэг. Хортон шавжтай тэмцэх нь байгаль хамгаалалд нэлээд чухалд тооцогддог байна.
 
    Тиймээс тусгай хамгаалалт бүхий Баян-Өндөр уулын ар, Хар модот, Янзагат, Бортын амны хойд хэсэг зэрэг газруудад зургадугаар сарын 6-наас 21-нийг дуусталх хугацаанд шавж устгах ажил хийх гэнэ. Одоогоор устгалын ажил 6 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд тодорхой хугацаанд иргэд аялал зугаалга хийх, мал амьтан бэлчээрлүүлэхийг хориглосон байна.Шавж устгалыг химийн бодисоор гүйцэтгэж байгаа тул 6-р сарын 20-ныг хүртэл хугацаанд ойд зорчих, аялал зугаалга хийхгүй байхыг анхааруулжээ

Санал болгох

Сэтгэгдэл

top