|

СОГТУУ ҮЕДЭЭ ОРХОН ГОЛД ЖИВСЭН ИРГЭДИЙГ АВАРЧЭЭ

zulaa 2018/06/23 1811 0

СОГТУУ ҮЕДЭЭ ОРХОН ГОЛД ЖИВСЭН ИРГЭДИЙГ АВАРЧЭЭ

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг Орхон голд хоёр хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн хэлтэс хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Орхон гол дагуу голын усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалт, ухуулга сурталчилгааны үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатараар ахлуулсан 5 алба хаагч ослын газар шуурхай очиход Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 24 настай Г , 24 настай Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ авч явах чадваргүй усанд живж байсныг уснаас эсэн мэнд гаргажээ.

Иргэдийн аялал, амралтын улирал эхэлж гол мөрний дагуу олноор амрах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу тоглуулах, тухай гол мөрний гүн, урсацын хурдыг тооцоогүйгээс гол мөрний усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон тухайн голын нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top