|

ЗАМЫН ОСЛООР ХОТ ХӨДӨӨД 5 ХҮНИЙ АМЬ ХОХИРЧЭЭ

saikhnaa 2018/06/26 672 0

ЗАМЫН ОСЛООР ХОТ ХӨДӨӨД 5 ХҮНИЙ АМЬ ХОХИРЧЭЭ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 537 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 363 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 24 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байв.
Нийслэлийн СХД-ийн нутаг 52-ын Давааны замд "T.Landcruiser-100" маркийн автомашин онхолдож жолооч 29 настай эмэгтэй А, 52 настай эмэгтэй С-ийн амь нас хохирч, зорчигч нарын гурван хүн гэмтжээ. Орон нутагт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг асфальтан замд Номгон гэх газар улсын дугааргүй "Даюун" маркийн мотоцикл онхолдож жолооч А-н амь нас хохирсон ноцтой осол болсон байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 15 осол, мөргөлдөх хэлбэрээр 18 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн байна.
Ж.Батсайхан

http://ardchilal.mn/37346.html

Санал болгох

Сэтгэгдэл

top